Хүзүү нурууны дурангийн бичил мэс заслын эрдэмтэд, эмч мэргэжилтнүүдийн 2 дахь удаагийн олон улсын хурал

The 2nd Conference of ISECSS · Улаанбаатар, Монгол Улс · 2026 оны 9-р сарын 11–12 · Best Western Premier Tuushin Hotel, Soyombo Hall

-- Өдөр
-- Цаг
-- Минут
-- Секунд

Сургалт, боловсрол

Хурал, семинар, вебинараар дурангийн мэс заслын шинэ техник, шилдэг туршлагыг хүргэнэ.

Судалгаа, шинжилгээ

Хамтарсан судалгаагаар нотолгооны баазыг тэлж, эмчилгээнд шинэлэг шийдэл нэвтрүүлнэ.

Эрх ашгийн төлөө

Өвчтөн ба мэргэжилтний эрх ашгийг хамгаалж, мэс заслын хүртээмжийг дэмжинэ.

Мэргэжлийн сүлжээ

Форум, онлайн платформоор мэдлэг солилцоо, менторшип, хамтын ажиллагааг хөнгөвчилнө.
ISECSS 2026

Нуруу нугасны мэс заслын ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ эрдэмтэн, эмч мэргэжилтнүүд Монгол Улсад чуулах гэж байна

Энэхүү хурлын ерөнхий зохион байгуулагчаар Грандмед эмнэлэг ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад дэлхийн хэмжээний эрдэмтэн, мэргэжилтнүүдийг нэгтгэн, олон улсын мэдлэг, туршлага солилцох боломжийг нээж байна.

Удирдлага

Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдээс бүрдсэн удирдлагын баг шинэчлэлийг хөтөлж, чанарын жишгийг тогтооно.

Мэргэшил

Хамгийн туршлагатай мэс засалчдаас бага оролцоотой эмчилгээний сүүлийн үеийн дэвшлийг шууд суралцана.

Хамт олон

Ижил сэтгэлгээтэй мэргэжилтнүүдтэй холбогдож, хамтран ажиллаж, бие биенээсээ суралцах орчин.

Үр нөлөө

Өөрийн практикаа сайжруулахын зэрэгцээ өвчтөний эмчилгээний үр дүнд бодит хувь нэмэр оруулна.
ISECSS

Удирдлагын мэндчилгээ

Эрхэм хүндэт Хүзүүний дурангийн мэс заслын олон улсын нийгэмлэгийн гишүүд ээ,

Хурал зохион байгуулах хороо болон хурлын дарга, тэргүүний өмнөөс «Олон Улсын Хүзүүний Нурууны Дурангийн Мэс Заслын Нийгэмлэг» (ISECSS)-ийн Хүзүүний Нурууны Дурангийн Мэс Заслын олон улсын хурал 2026 оны 9 дүгээр сарын 11–12-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгааг дуулгахад таатай байна.

Хүзүүний дурангийн мэс заслын талаарх үнэтэй мэдээлэл, туршлагаа хуваалцах, хөгжүүлэхэд чиглэсэн та бүхний хичээл зүтгэл үр дүнгээ өгч байна.

Энэхүү хурал нь хүзүүний нурууны дурангийн мэс заслын заалтууд, мэс заслын аргууд болон хүндрэлээс урьдчилан сэргийлэх янз бүрийн арга замуудаас суралцах, бусдадаа зааж сургах томоохон боломж байх болно.

Дэлхийн 14 орны нурууны мэс засалчид илтгэгчээр оролцох бөгөөд энэ чиглэлээр шинээр суралцаж буй олон эмч нар туршлага судлахаар хүрэлцэн ирнэ.

Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Улаанбаатар хотын намар цаг болон шөнийн оддоор чимсэн тэнгэрийг тольдон таална гэж итгэж байна.

Та бүхний хүзүүний дурангийн мэс заслын талаарх үнэ цэнэтэй илтгэлүүд нь уламжлалт аргаар хийдэг зүслэгт мэс заслыг орлох шинэ стандарт болно гэдэгт итгэлтэй байна.

Баярлалаа. Хүндэтгэсэн,
ISECSS-ийн Ерөнхийлөгч
Кан Тэк Лим

Кан Тэк Лим — ISECSS-ийн Ерөнхийлөгч, Хурлын Тэргүүн
Кан Тэк Лим ISECSS-ийн Ерөнхийлөгч · Хурлын Тэргүүн
Илтгэгчид

Илтгэгчид

Дэлхийн 16 орны 21 нэр хүндтэй эрдэмтэн, профессор, тэргүүлэх мэс засалчид урилгаар хүрэлцэн ирж, салбарын хамгийн сүүлийн үеийн судалгаа, дэвшилтэт технологи, эмчилгээний шинэ арга барил, эмнэлзүйн туршлагаасаа хуваалцах болно.

Байршил

Хурал болох газар

ISECSS 2026 хурал Улаанбаатар хотын төвд байрлах Best Western Premier Tuushin Hotel-ийн Соёмбо танхимд зохион байгуулагдана.

Best Western Premier Tuushin Hotel — хурал болох газар
Байршил